“UPDATE IN ANESTHESIA” өвлийн хурал

2024.11.09 14:17
“UPDATE IN ANESTHESIA” өвлийн хурал

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе

МОНГОЛЫН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГЧ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГ болон Нидерланд улсын Albert Schweitzer эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмч XAVIER FALIERES-тэй хамтран зохион байгуулж буй “UPDATE IN ANESTHESIA” өвлийн хурлын бүртгэл эхэллээ.

Энэ удаагийн сургалт 2024 оны 11 сарын 25-28-ний хооронд дараах сэдвүүдийн дагуу 4 өдөр зохион байгуулагдана.

Эхний 3 өдрийн сургалт гардан үйлдэлтэй учир өдөр тус бүр 20 хүнээр хязгаарлагдана. Бүртгэл түрүүлж хийлгэсэн 20 хүнийг сургалтанд хамруулж тоо гүйцмэгц бүртгэл хаагдана. Харин 4 дэх өдрийн сургалт хүний тоо хязгааргүй ба та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

  • I өдөр: Дээд мөчдийн мэдрэлийн хоригууд
  • II өдөр: Доод мөчдийн мэдрэлийн хоригууд
  • III өдөр: Их биеийн мэдрэлийн хоригууд болон бусад
  • IV өдөр: Судас унтуулга болон тайвшруулалт

Сургалтын багц цаг: 2.5 кредит

Сургалтын төлбөр: Бүтэн 4 өдрийн сургалт 150'000 төгрөг

Сонголтоор суувал нэг өдрийн сургалт 50'000 төгрөг

Дансны дугаар: Хаан банк 5031997273 ММЭнН (Гүйлгээний баримтын зургийг хавсаргана)

Зохион байгуулагдах газар: Интермед эмнэлэг 4B хурлын танхим

Бүртгүүлэх холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfFYGVm6kwy0-rKLl12-tCI6vyhHe0DJWq4jdLVRJbvkdB1ng/viewform?usp=sf_link

Багц цаг авах эмч нар бүртгэлийг Google forms холбоосоор болон ЭМХТ-ийн цахим хаягаар /сургалт зарлагдсан үед/ давхар бүртгүүлж бүртгэлээ хийнэ үү.

Резидент эмч нарт багц цаг олгогдохгүй тул зөвхөн Google forms-ийн холбоосоор бүртгэлээ хийнэ үү.

Бүртгэл дуусах хугацаа: 2024 оны 11 сарын 18

Холбогдох утасны дугаар: 99817071 99943588

Хурлын хөтөлбөр


Хуваалцах :