“ЭРҮҮЛ АМЬДРАЛ” уриатай идэвхитэй, эрүүл амьдралын хэв маягийг уриалан дуудах зорилготой алхалт болон гүйлт 2024.10.05-ны өдөр нийт 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.

2024.10.07 14:20
Монголын Мэдээгүйжүүлэгч Эмч Нарын Нийгэмлэгээс санаачлан “ЭРҮҮЛ АМЬДРАЛ” уриатай идэвхитэй, эрүүл амьдралын хэв маягийг уриалан дуудах зорилготой алхалт болон гүйлт 2024.10.05-ны өдөр нийт 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.

Сайн байцгаана уу?

Дэлхийн Мэдээгүйжүүлэгч Эмч Нарын Холбоодын Зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэргэжлээ сурталчлах өдрийн хүрээнд Монголын Мэдээгүйжүүлэгч Эмч Нарын Нийгэмлэгээс санаачлан “ЭРҮҮЛ АМЬДРАЛ” уриатай идэвхитэй, эрүүл амьдралын хэв маягийг уриалан дуудах зорилготой алхалт болон гүйлт 2024.10.05-ны өдөр нийт 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.

Нэгэн өдрийг дурсамж дүүрэн эрүүл мэнддээ цаг гарган ирсэн та бүхэндээ гүнээ талархаж байна

Гүйлтийн тэмцээн 3.4км зайд :

Эрэгтэй

I байр : УХТЭ-н Мэдээгүйжүүлгийн эмч Идэр-Оргил

/Бүртгэлийн дугаар 080, үндсэн цаг 13:28 сек/

II байр: RMC эмнэлэгийн их эмч Балдандорж

/Бүртгэлийн дугаар 078, үндсэн цаг 16:15 сек/

III байр : Интермед эмнэлэг-н МХНТ-н эрхлэгч Н.Батгомбо

/Бүртгэлийн дугаар 005, үндсэн цаг 17:25 сек/

Эмэгтэй

I байр : УХТЭ-н Мэдээгүйжүүлгийн резидент эмч Баасансүрэн

/Бүртгэлийн дугаар 081, үндсэн цаг 18:00 сек/

II байр: Мэдээгүйжүүлгийн эмч Болорчимэг

/Бүртгэлийн дугаар 088, үндсэн цаг 18:45 сек/

III байр : УНТЭ-н Мэдээгүйжүүлгийн эмч Эрдэнэчимэг

/Бүртгэлийн дугаар 057, үндсэн цаг 19:10 сек/

Бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласан ивээн тэтгэгч нартаа баярлалаа

Мөн цахимаар оролцож буй оролцогчид маань идэвхитэй оролцож байгаад баярлалаа

Бид материалыг хүлээн авсаар байгаа

Бид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна

RUN/ WALK for wellbeing


Хуваалцах :