Нийгэмлэгийн дүрэм, журам

ММЭнН-ийн удирдах зөвлөлийн 2022 оны 03 сарын 15-ны

 01 тоот шийдвэрээр батлав

“МОНГОЛЫН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГЧ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГ”

НҮ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ 

Нэг: Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, хуулийн этгээдээс Төрийн бус байгууллага /гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус/  байгуулахдаа энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана. 

Үүсгэн байгуулагчдаас Төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж, дүрмийг баталснаар байгуулагдсанд тооцно. 

Төрийн бус байгууллага нь хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ. 

Төрийн бус байгууллага нь өөрийн тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна. 

 

Хоёр: Төрийн бус байгууллагын оноосон нэр, эрх зүйн болон байгуулалтын хэлбэр 

Оноосон нэр: МОНГОЛЫН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГЧ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГ

Эрх зүйн хэлбэр: Ашгийн төлөө бус 

Зохион байгуулалтын хэлбэр: Нийгэмд үйлчилдэг ТББ

 

Гурав: Төрийн бус байгууллагын хууль ёсны байршил хаяг

Улс, аймаг: Монгол улс, Улаанбаатар хот 

Дүүрэг, сум: Чингэлтэй дүүрэг 

Баг, хороо: 4-р хороо 

Гудамж, хороолол: Самбуугийн гудамж 

Оршин байх хаяг: Зоос гоёл ХК-ийн байр 306 тоот 

Шуудангийн хайрцагны № 

E майл хаяг: msa.mongolia@gmail.com

Харилцах утас: 90059292

Дөрөв: Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч

Д/д

Овог нэр

Иргэний үнэмлэхний дугаар

Регистрийн дугаар 

Гэрийн хаяг 

Утасны дугаар 

1

Л.Ганболд

 

ЧЕ56010215

УБ хот, ХУД, 17-р хороо, Хүннү-2222, 109-р байр, 3-1 тоот

99145624

 

Тав: Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулсан он сар өдөр

2017 оны 02-р сарын 07-ны өдөр 

Зургаа: Төрийн бус байгууллагын зорилго

Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулахад өвчтөний аюулгүй байдлыг хангах, тухайн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх 

6.1 Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна.

Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулахад өвчтөний аюулгүй байдлыг хангах, тухайн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх 

Долоо: Төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо 

7.1 Төрийн бус байгууллага нь удирдах зөвлөл, зөвлөлийн дарга, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага МОНГОЛЫН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГЧ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГ бүтэцтэй байна. 

7.2 Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна.

ММЭнН-ийн хувьд тэргүүн нь удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захиралын үүргийг гүйцэтгэнэ. 

7.2.1 Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • Удирдах зөвлөлийн даргыг сонгох 
  • Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах 
  • Төрийн бус байгууллагыг өөрчлөх, татан буулгах 
  • Байгууллагын жилийн төсөв батлах 
  • Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх 
  • Төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захиралын эрх, хэмжээг тогтоох 
  • Төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
  • Дүрэмд заасан бусад бүрэн эрх 

7.2.2 Удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй. 

7.3 Гүйцэтгэх захирал дор дурьдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах 
  • Хууль, гэрээнд заасан бүрэн эрх 

7.4 Хяналтын зөвлөл нь гурваас доошгүй сондгой тоотой гишүүнтэй байна 

7.5 Хяналтын зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчдийн санал болгосноор удирдах зөвлөлийн хурлаар томилж, чөлөөлнө. 

7.6 Хяналтын зөвлөлийн гишүүн нь ТББ-ын гүйцэтгэх удирдлага байхыг хориглоно.

7.7 Хяналтын зөвлөл нь дараахь үндсэн үүрэгтэй.  

  • Гүйцэтгэх удирдлага болон ТББ-ын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих 
  • ТББ-ын бусад үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих 

Найм: Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар

Удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.

 

Ес: Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа

9.1 Удирдах зөвлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хурлын шийдвэрээр сонгож батална. 

9.1.1 Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураар чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ. 

9.1.2 Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг дараахь үндэслэлээр чөлөөлнө.

  • Нас барсан 
  • Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохихи ёсоор биелүүлээгүй 
  • Монгол Улсын Хууль тогтоомж, ТББ-ын дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн

9.3 Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Нэг удаа улируулан сонгож болно. Нэг удаадаа удирдах зөвлөлийн гишүүдийн 25%-ийг шинэчлэн сольж болно. 

9.4 Удирдах зөвлөлийн дарга нь дахин сонгогдохгүй харин удирдах зөвлөлд гишүүнээр сонгогдон ажиллаж болно.

Арав: Удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар 

10.1 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ. 

10.2 Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна. 

10.3 Ээлжит хурал нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. 

10.4 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн хоёроос доошгүй гишүүдийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно. 

 

Арваннэг: Удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц

11.1 Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувь хуралд оролцсноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно. 

 

Арванхоёр: Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр

12.1 Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 

12.2 Удирдах зөвлөлийн хурал хийсэн тухай бүр хурлын тэмдэглэл хөтөлнө.

12.3 Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчимын өөр саналтай гишүүний тайлбарыг хурлын тэмдэглэлд хавсаргана. 

12.4 Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ. 

 

Арвангурав: Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл 

13.1 Төрийн бус байгууллагыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу өөрчлөн байгуулж болно. 

13.2 Төрийн бус байгууллагыг дараахь үндэслэлээр татан буулгана. 

  • Эрх бүхий байгууллагын шийдвэр 
  • Хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан
  • Үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй МОНГОЛЫН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГЧ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГ  өөрийнх нь шийдвэр гарсан

 

Арвандөрөв: Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам 

14.1 Төрийн бус байгууллагын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ. 

14.2 Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж баталснаар хүчин төгөлдөр болно. 

 

Арвантав: Төрийн бус байгууллагын санхүүжилт 

15.1 Төрийн бус байгууллагын оролго дараахь эх үүсвэрээс бүрдэж болно. 

  • Гишүүдийн татвар, хандив
  • Иргэд,  аж ахуй нэгж, байгууллагын хандив 
  • Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого 
  • Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө 

 

 

“МОНГОЛЫН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГЧ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГ”  НҮ ТББ-ын 

 

 

Үүсгэн байгуулагч:                                                       /Л.ГАНБОЛД/

       Удирдах зөвлөлийн дарга:                                                      /Н.ХҮРЭЛ-ОЧИР/              

Удирдах зөвлөлийн гишүүд:      

  1. С.БУРМАА
  2. Б.ЛХАГВАСҮРЭН 
  3. Х.БАЯЛАГМАА 
  4. Б.ОДГЭРЭЛ
  5. Р.БАЯНМӨНХ
  6. Н.БАТГОМБО
  7. Д.ЭНХЦЭЦЭГ
  8. М.УНДРАМ

 

 


Хуваалцах :