Зарлал, мэдээлэл
“МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭХ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ” Мэргэшлийн зэргийн шалгалтын зар!!!
2025.09.15 15:11
Мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн зэргийн шалгалтын бүртгэл ЭМХТ-ийн хаягаар бүртгэж эхэллээ
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэж байна. ҮҮнд:
1.Бүртгэлийн хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгалтад орох боломжгүй
Бүртгэлийн хугацаа: 2025.09.08.11 цагаас - 2025.09.26.18 цаг
Жич: 09 дүгээр сарын 26-аас өмнө бүртгүүлж амжаагүй бол зэргийн шалгалтанд орох боломжгүй болно ба шалгалтын хүсэлтийн тухайн зэрэг горилогчийн ажиллаж буй албан байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн баталгаажуулснаар хүсэлт илгээгдэнэ
2. Программд мэдээллээ бүрэн оруулж, дүйцүүлэх материалуудын Д асуумжид нотлох баримтаа дараалалын дагуу дугаарлан PDF болгон эмх цэгцтэй оруулаад хүсэлтээ илгээнэ - Hr.hdc.gov.mn программд мэдээллээ бүрэн оруулж, програмын Тусламж хэсэгт буй Мэргэжлийн зэрэг хүсэх зааврын дагуу дүйцүүлэх материалын Д1-5 асуумжид нотлох баримтаа дарааллын дагуу, дугаарлан PDF болгон цэгцтэй оруулаад хүсэлтээ илгээнэ
3. Шаардлага хангасан материалтай зэрэг горилогчийг шалгалтын комиссын хурлаар шалгалтад орох зөвшөөрлийг олгон, цахимаар 2025.10.01-д цахимаар мэдэгдэнэ.
4. Шаардлага хангасан материалтай зэрэг горилогчийн хүсэлтийг баталгаажуулснаар Шалгалтын хураамжийг ММЭнН-т төлөх
Жич:
Шалгалтын хураамж - 145000 төгрөг
Данс эзэмшигч- Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг
Банк- Хаан банк
Данс- MN890005005031997273 Гүйлгээний утга: Овог нэр, РД, утас, горилж буй зэрэг бичих
5. Hr.hdc.gov.mn-аар шалгалт авахгүй тул 10 дугаар сарын 14-д программд нэвтэрч шалгалт өгөх үйлдэл хийхгүй байхыг хүсье
6. Онолын шалгалт 2025.10.24 ны өдөр 11 цагаас тэнхимийн хэлбэрээр MEXIM цахим системээр авагдана
7. Дадлага шалгалт -2025.10.27-28 ны өдрүүдэд УНТЭ-ийн МХНТ-т авагдана
8. Зөвлөх зэргийн шалгалтыг болон зэргээ давтан хамгаалж буй эмч нарын шалгалтад онолын болон дадлага шалгалт авахгүй тайлан хамгаалалтаар явагдана
9. Нийтлэг шалгуурт багтах мэргэжлээрээ ажилласан жилд резидентээр суралцсан жил хамаарахгүй.
10. Тусгай шалгуурыг 2020 онд баталснаар зургаар хавсарган оруулав
Холбоо барих утас: Б.Дөлгөөн - 95679588


