Зарлал, мэдээлэл
"UPDATE IN ANESTHESIA – 2025" сургалтын бүртгэл эхэллээ /Резидент эмч нарт зориулсан сургалт/

Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе
МОНГОЛЫН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГЧ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГ болон Нидерланд улсын Albert Schweitzer эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмч XAVIER FALIERES-нар хамтран хоёр дахь жилдээ “UPDATE IN ANESTHESIA” сургалтыг нийт мэдээгүжүүлгийн 1-2 дугаар дамжаанд шилжин суралцаж буй резидент эмч нарын дунд зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн сургалт 2025 оны 09 дүгээр сарын 26-27 өдрүүдэд АШУҮИС-ийн АУС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимд дараах хөтөлбөрөөр зохион байгуулагдах гэж байна.
Сургалтад дараах холбоосоор бүртгүүлнэ:
https://forms.gle/SXVzbcsfHnbpZeCM9
*Сургалтын хөтөлбөр нь зөвхөн резидент эмч нарт зориулсан бөгөөд нэмэлтээр эхний бүртгүүлсэн 5 эмч хамрагдах боломжтой.
Сургалтын төлбөр:
Резидент эмч нарт үнэ төлбөргүй
Бусад эмч нар 2 өдрийн нийт 50,000 төгрөг
Төлбөр төлөх данс: IBAN 890005005031997273 Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг
Кредит авах эмч нар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн hr.hdc.gov.mn вебсайтаар давхар бүртгүүлнэ үү